Ангийн анд Амжадаа Ойн баяр хүргэе ээ! Хэдийгээр энэ өдөр чи дөнгөж 10 нас хүрч буй жаалхүү ч ах эгч бидэнтэйгээ мөр зэрэгцэн алхаж (заримдаа өмнө алхчихдаг ч байж магад), халамжтай сайхан ханьтай, 3 хүүхдийн аав болсон их эр шүү чи!Найздаа энэ онцгой ховор өдөр төрсөн өдрийн мэнд дэвшүүлж, мөн "Хүнс Хөдөө Аж Ахуйн Тэргүүний Ажилтан" болсонд нь баяр хүргэж, дандаа залуугаараа гялалзаж, амьдрал нь аз жаргалаар бялхаж, бизнесс нь амжилтаар халгиж явахыг хүсэн ерөөе!
Ангийн хөвгүүн Баяраа маань "Тэргүүний Геологч" болсонд нь найзууд нь чин сэтгэлээсээ баяр хүргэж, эх орныхоо баялгийг хоёргүй сэтгэлээр хамгаалж зөв зохистой ашиглахын төлөө хувь нэмрээ оруулахыг үүрэг болгов!
Ангийн нөхөд нь


