20 жилийн дараа
Хосе-Мартийн нэрэмжит 10 жилийн 52-р сургуулийн 1990 оны төгсөлтийн
20 жилийн ойн баяр хүргэе!
Манай бүлгийн нэр: Сансар
Манай бүлгийн уриа: Бид хамтдаа!
Манай бүлгийн цахим шуудан: 90oniitugsult@gmail.com
Messenger ID: tugsult_90@yahoo.com
20 жилийн ойн баяр хүргэе!
Манай бүлгийн нэр: Сансар
Манай бүлгийн уриа: Бид хамтдаа!
Манай бүлгийн цахим шуудан: 90oniitugsult@gmail.com
Messenger ID: tugsult_90@yahoo.com
Thursday, November 22, 2012
Отгонцэцэгтээ баяр хүргэе
Ангийн охин Мө. Отгонцэцэг маань АНУ-ын Вашингтон хотод гэр бүлээрээ амьдардаг бөгөөд саяхнаас Монголын ноолууран хувцасны Cashmere Boutique нээжээ. Хүний нутагт өөрийн мэт загнаж, эх орныхоо тансаг эдлэлийн дэлгүүр ажиллуулж байгаа ангийнхаа хөөрхөн охиндоо Мө, чи шүү! гээд энэхүү дуугаар мэндчилгээ дамжуулж байна (ккк хадуурч байна)
Найз минь бизнесээ улам өргөжүүлж удахгүй салбар дэлгүүрүүдээ бусад мужид нээж бут аваарай! Бид чамаараа бахархаж, бас дэмжиж явнаа.
Найзуудаа Нүүр хуудсаар нэгдэцгээе, ангийн охины дэлгүүртэй эндээс:
http://www.facebook.com/pages/Cashmere-Boutique-Mego-Inc/173396369467082 танилцаарай
Monday, April 23, 2012
10б ангийнхан 40 жилийн арга хэмжээнд багштайгаа оролцлоо.
Ангийн маань олон анд хөдөө гадаа ажилтай эзгүй байсан ч төлөөлөл болон хэдэн нөхөд маань ирсэн шүү.
40 жилийн ойн зурагт мэдээ
Сургуулийн 40 жилийн ойн хандивын хүрээнд 10А ангиас дансаар болон бэлнээр 970,400 төг, 10Б ангиас дансаар 340,000 төг, 10В ангиас дансаар 460,000 төгрөг цугларсан бөгөөд нийт дансанд байсан өмнөх үлдэгдэлтэйгээ нийлээд 2,387,890 төгрөг цугларсан. 2010 онд 90 оны төгсөлтийн 20 жилийн ойгоо тэмдэглэх үеэр бид 8 сая төгрөгийн хандив цуглуулж сургуулийн спорт заалыг бүрэн засварласан бөгөөд энэ хандивын засвар нь 40 жилийн ойг угтан биднээс барьсан бэлэг байсан билээ. Үүн дээрээ төгсөлт дундаас дахин 2 сая төгрөг нэмж хандивлая гэж ярилцаж цуглуулаад үндсэндээ сургуулийн 40 жилийн ойд 90 оны нийт төгсөгчдөөс 10 сая төгрөгийн хандив өргөсөн билээ. Манай төгсөлтийнхний сэтгэлийн хандив, ойг угтан хийсэн сургуулийн спорт заалны иж бүрэн засварын талаар арга хэмжээ дээр дурьдаагүйд бидний урам хугарч гомдсон хэдий ч ил магтуулах гэж биш, үр хүүхдүүддээ сэтгэлээсээ зориулсан болохоор гэж бодоцгоосон доо.
Сүүлд цуглуулсан хандиваас 2 сая төгрөгийг Ойн арга хэмжээн дээр захирал Балганд гардуулж өгсөн билээ. Илүү гарсан 387,890 төгрөгийг ярилцаж тохиролцсоны дагуу бид оройн арга хэмжээндээ хэрэглэсэн.
За ингээд зургуудаа сонирхоно уу:
Ангийн дарга цэцгийн баглаа олох гэсээр хоцорч ирж буй нь
Бид бусдыгаа хүлээгээд л
Туул, Мөнхжаргал 2 маань ирсэн (Баяраа голд нь)
Нямка хаана ч шүтэн биширдэг багийнхаа төлөө
Хорин хэдэн жил уулзалдаагүй ангийн охид
Бүлгэм дуулж бай, ноомхон...
Үе үеийн захирлуудын танилцуулга. Гончиг захирал бидний хүндэтгэж,
эмээж явдаг захирал маань байж билээ,
эмээж явдаг захирал маань байж билээ,
Бидний төгсөх үеийн Ч. Отгонбаяр захирал
Ангийн дарга нар хандиваа өгч байна.
Манай сургуулийг төгссөн хүндэт зочид
Одхүү маань ирсэн, өргөнөөрөө ч, өндрөөрөө ч хэвээрээ л байна лээ
Энхтуяа багшдаа баяр хүргээд
За явцгаая, "Х" ажиллагаагаа эхэлье
Багш маань улаан номонд орох дөхсөн шавь нартайгаа уулзаж байна
Туул маань ирсэн ш дээ
Золзаяа, Оюун-Эрдэнэ
Сансар бүлгийнхэн
Батсүх Mr.Chicken-ийг дагалдуулж ирсэн зарын сониныг зарж 2 ш бохь,
3 хайрцаг шүдэнзний мөнгө хийсэн овоо сүйхээтэй залуу байна лээ
10а ангийн дарга Баясгалан үг хэлж байна
10в ангийн дарга Ганзориг хажуугаас нь сануулж хэлж байж зогсоохгүй бол хэдэн цаг ч хамаагүй үг хэлээд байдагюм байна лээ
За ингээд хүн бүр сэтгэлийнхээ үгийг хэлцгээсэн дээ:
Буурьтай суурьтай Батхүү гуай
Манай даруухан сайхан бүсгүй Ма. Отгонцэцэг маань
Жижигхээн охин Мөнхжаргал маань
Тоочин бүсгүй Бадамханд, бидэнтэйгээ хамт байсанд баярлалаа
Насаараа дарга явсан дарга Ганзориг
Манай ангийн хөөрхөн Мөнхтуяа - Мальвина
Намуухан зөөлөн Балжин маань сургуульдаа хэр хатуу багш бол?
Мазаа маань бас хөгжилтэй, бидэнтэйгээ хамт шүү
Батсүхийн хөгжилтэй алиа занг бүгд мэддэг болохоор ярихаас нь
өмнө нь л инээлдээд эхэлдэгийн
өмнө нь л инээлдээд эхэлдэгийн
Бүлгэмийн зөвлөлийн дарга, Эвлэлийн хороон дарга Гэрэлмаа:
Анги дуулж бай, бос гэж яриагаа эхэлсэн
Хүүхдийн дууны мастер, орос хэлний баярын идэвхтэн оролцогч Бат-Амгалан
Энхбаатар аа, хувьцааны талаар хичээл орооч ээ
Байгалмаа нь зураг авч завгүй гүйсээр арай гэж үг хэлэх боломж гарлаа
Золзаяа маань бидэнд маш сайхан шүлэг уншиж өгсөн
Оюун-Эрдэнэ маань нүд унагам сайхан хэвээрээ л байна
Шулуун шударга Тогоохүү маань ангийнхнаа цуглуулахад их үүрэг гүйцэтгэсэн шүү
Батхүү өөртөө дахин үг хэлэх боломж гаргаад л
8в-гийн хөөрхөн охидууд
Энхбаяр гуай арай гэж морилон ирлээ
Багшийгаа "Есөн Эрдэнэ", "Ачтан багш", "40 жилийн ойн медаль" шагналыг дөнгөж гардсаны дараа бид очиж баяр хүргэсэн
Энхбаяр товч тодорхой үг хэлсэн, юу гэлээ айн?
Зарим нь ангийнхантай уулзах гэж замын бөглөрөлд гацаад өдрийг барж байхад
Цэрэнбат Японоос шууд л ирж уулзчихаж байгаа юм чинь.
Бас бэлэгтэй, Мазаа бэлгийг нь танилцуулж байна
.... байгаарай
Мөн ч олон пооз авч байж нэг зураг даруулсан даа
Чулуунбаатар, Ганбат багш нар бидэн дээр зочилж ирээд
Доргио охид, хөвгүүд
Оюун багш "Од" болоод, бүх л залуучууд багшид зориулж дуулаад л
Ха ха, Энхбаяр ямар дуу яаж дууллаа? Дэлгэцэн дээр дуу нь байна
Үнэхээр сайхан хослон дуулсан шүү
Амжа орж ирж 40 жилийн ойн медалиа гайхуулчихаад алга болсон, дээгүүр явсан байхоо
Цэрэнбат япон дуу дуулж өгсөн, үнэнийг хэлэхэд зөв буруу дуулж байгааг бурхан л мэдэж байсан байх даа
Энэ 2 гар хөлөө барилцаад жаахан эвгүй байсан шоо
Subscribe to:
Posts (Atom)