20 жилийн дараа

Хосе-Мартийн нэрэмжит 10 жилийн 52-р сургуулийн 1990 оны төгсөлтийн
20 жилийн ойн баяр хүргэе!

Манай бүлгийн нэр: Сансар
Манай бүлгийн уриа: Бид хамтдаа!
Манай бүлгийн цахим шуудан: 90oniitugsult@gmail.com
Messenger ID: tugsult_90@yahoo.com

Thursday, December 23, 2010

8в-гийн Tуул

8в-гийнхээн, сураг нь гардаггүй ангийн хүүхдүүд нэг нэгээрээ нь олдсоор л байна. Ангийн маань Туул одоо 2-р эмнэлэгт ажилладаг, утас нь 88140415, 91661696 юм байна.

Thursday, December 9, 2010

Шинэ жил дөхлөө


Чимэглэн гоёсон ногоон гацуурханыхаа дэргэд
Амттан дүүрэн ширээгээ тойрон суугаад
Айлчлан ирж буй шинээ оноо
Хайртай хүмүүстэйгээ сэтгэл догдлуулсан тэрхүү үдшийг
Мартагдахааргүй сайхан өнгөрүүлээрэй.

Tuesday, December 7, 2010

USA амьдарч байгаа найз нараа

Та нар сайн сууж байна уу.Ангийнхан нь та нартаа 20 жилийн ойн бичлэг мөн дурсгалын эд зүйлсийг явуулсан байгаа шүү. 7143168359 дугаарт залгаад авах хаягаа заалгаарай.
Ганц шил юм явуулах гэсэн боловч даанч болсонгүй.(хүнээр явуулахад хэцүү байлаа)

Friday, November 26, 2010

УЛС ТУНХАГЛАСНЫ 86 ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД

Тив дэлхийг сүрээрээ дарсан
Тэнхээт монголын үр сад танаа
Тулгандаа галаа бадраасан
Туурга тусгаар орны ард түмэндээ
Дээлэндээ багтамгүй зориг нь мөнх байг!
Дээдсээс өвөлсөн түүх нь бат байг!
УЛС ТУНХАГЛАСНЫ 86 ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.
САЙХАН БАЯРЛААРАЙ!

Охидууддаа зориулав

ЭРЧҮҮДЭЭ ӨМӨӨРСӨН ШҮЛЭГ М.Билэгсайхан

Эр хүнийг та нар хааяа ч гэсэн хайрла

Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүлээч.

Эр нөхөр чинь эзгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ

Эрдэмт хөвүүд нь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ.

Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ.

Эрчүүдийг та нар хааяа ч гэсэн хайрлаач.

Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүлээч.

Хэл нь тагнайгаа онохгүй тулчиж

Хөл нь дэлхийгээ онохгүй тэмтчиж,

Хааяа нэг халамцуухан ирэхэд нь

Хараалын үг урсгаж халаасыг нь битгий хоослоорой.

Янагийн захиа лав гарахгүй шүү дээ.

Яахав дээ хөөрхий. Шараа тайлах юмыг нь үлдээ.

Дээл өмссөн гоёлтой

Дээрээ малгай өмссөн хийморьтой

Андынхаа дэргэд цовоожиж

Аавын дэргэд томоождог,

Янагийн сэтгэлд нялхарсан эрчүүдийг

Янжинлхамууд минь өршөө.

Уул шиг юм гэж дандаа битгий давар

Үүл шиг нүүгээд явчихдаг юм.

Ус шиг уян гэж дандаа битгий самар

Уур болоод дэгдчихдэг юм

Төгөлдөр их урмыг нь бүүр их хугалчихвал

Төрсөн шигээ уруугаа хараад уначихдаг юм аа.

Хичнээн жил амьд явахыг мэдэж болдоггүй орчлон дээр

Хэзээ хаана жаргана гэж хэрүүлийн алим хуваах вэ.

Хазайсан газар нь тэдэнд чинь бүүвэй ээж нь түшиг болдог юм.

Халтирсан газар нь тэдэнд чинь бүсгүй хайр нь нөмөр болдог юм.

Өөрийг чинь ээж болгосон, хүний дээд юм шүү дээ.

Үрийн чинь эцэг болсон эрийн тэнгэр юм шүү дээ.

Эр хүнийг та нар хааяа ч гэсэн хайрлаарай.

Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүлээрэй.

Олон олон авааль гэргий та нараас

Олон олон аавын хөвгүүдийг өмөөрч бичсэн шүлгийг маань болгоо.

Өөрийн минь биеийг битгий болгоо.

Эр хүнийг та нар хааяа ч гэсэн хайрла

Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүлээч

Эр нөхөр чинь эзгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ

Эрдэмт хөвүүд нь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ.

Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ.

Эрчүүдийг та нар хааяа ч гэсэн хайрлаач.

Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүлээч. Янжинлхамууд минь ээ...


Wednesday, November 24, 2010

Балжин маань УБ-таа эргээд иржээ

Найзууд аа,

10А-гийн Балжин маань удаан хугацаагаар чимээгүй байснаа саяхнаас сураг нь дуулдаж эхэллээ шүү. Балжин Эрдэнэт хотоос төрөлх хотынхоо ХААИС-ийн Нягтлан бодох бүртгэлийн багшаар шилжээд иржээ. Түүний утас: 99717743, email буюу yahoo messenger ID нь baljin_72@yahoo.com, Балжаа минь одоо ингээд ангийнхантайгаа холбоотой байгаарай!

Monday, October 25, 2010

90 оны төгсөлтийн нэрэмжит волейболын тэмцээн

Мөнгө, хүрэл медальт 89, 90 оны төгсөлтийн баг
Хүрэл медальт 90 оны төгсөлтийн баг

Saturday, October 9, 2010

ЭРГЭЭД ХҮҮХЭД НАСАНДАА ОЧЛОО


Эхний цаг сагс тоглож халз тулаад дараа нь волейболийн сетка тавиад 2 баг болоод волейбол тоглолоо./гар хөх няц болов/
52-н зааландаа тоглосон чинь хүүхэд нас минь санагдаад үнэхээр гайхалтай сайхан байлаа
Дараагийн удаа ширээний теннис тоглоно шүү.
Бидний дундаас хамгийн хурдан нь хэн байсан гээч Та нар итгэхгүй дээ таагаарай ХА ХА

Долоо хоног бүрийн 3 өдөр 18.30--20.30 хооронд шүү найз нараа цагаасаа битгий хоцроорой.Ирж хөлсөө гартал тоглож инээж баясаарай

Tuesday, October 5, 2010

ЗААЛАНДАА ИРЖ ТОГЛОЁ

Найзуудаа энэ долоо хоногоос эхлэн зааландаа ирж тоглоно
гэдгээ мартаагүй биз
10 сарын 6 нд 52 -р сургууль дээр 18 цагт ирээрэй.

Friday, October 1, 2010

Гадаадад байгаа найз нараа

Та бүхэндээ бид илгээмжээр" Заал засахад сэтгэлийн хандив "өргөсөн нийт спонсорууддаа өгч байгаа дурсгалын өргөмжилөлийг явуулах болно.
10A Б.Баттулга 100$ GOLD sponsor
10A Д.Оюунцэцэг 100$ GOLD sponsor
10A Б.Наранцацрал 100$ GOLD sponsor
10A Б.Оюун-Эрдэнэ 100,000т GOLD sponsor
(Нэр дурдсан та бүхний хандивласан хандив 20 жилийн нийт арга хэмжээний төсөвт хэрэглэсэн байгаа шүү найз нараа.)
10A Болдбаатар 100,000т GOLD sponsor
10A Нарантуяа 200,000т PLATINUM sponsor
10B Бишрэл Баасансүрэн 200,000т PLATINUM sponsor

Захирал, багш, сурагчдын мэндчилгээ


Спорт заалны нээлт

Monday, September 27, 2010

CПОРТ ЗААЛНЫ НЭЭЛТ

БИДНИЙ ТӨРӨЛХ СУРГУУЛЬДАА, ХӨӨРХӨН ХҮҮХДҮҮД ДҮҮ НАРТАА БЭЛЭГ БОЛГОН БАРЬЖ БУЙ СПОРТ ЗААЛНЫ МААНЬ НЭЭЛТ 9 САРЫН 29-НИЙ ӨДРИЙН 12 ЦАГТ БОЛОХ ТУЛ СУРГУУЛЬ ДЭЭР ЦУГЛАРЦГААГААРАЙ.
ИРСЭН ХҮМҮҮСТ 20 ЖИЛИЙН БИЧЛЭГИЙГ ӨГӨХ БОЛНО.

TO BE CONTINUED ...


Friday, September 24, 2010

БОЛЗОО - 20 жилийн ойн бичлэг

Ангийнхаан, өнөөдөр 9 сарын 24-нд 19 цагаас Брау Хауст уулзацгаая. 20 жилийн ойн баримтат кино анх удаа дэлгэцнээ гарнаа. Бас Соня маань заалны ажлын талаар тайлангаа тавих ба мөн заалаа хэрхэн хүлээлгэж өгөх талаар ярилцацгаая. Эхлүүлсэн ажлаа хариуцлагатайгаар дуусгая тиймүү. Бүгд ирээрэй!

10Б-гийн охидууд

10Б-гийн хөөрхөн охидуудын голд нь сууж байгаа нь хэн бэ, таагаарай. Энэ охин маань Солонгосын Их Сургуульд урилгаар багшилдаг гэнэ. Бид чамаар бахархаж байна.
90 оны төгсөлтийнхөн.
Алтантуул маань Монголдоо байгаагүйн улмаас хандиваа жаахан хоцроож өгсөндөө нийт төгсөгчдөөсөө уучлал хүссэнийг дамжуулж байна шүү.
Чамдаа баярлалаа, чиний ажил болон амьдралд аз жаргалыг хүсье!

Tuesday, September 14, 2010

НАМРЫН ЯВГАН АЯЛАЛААР ЦЭЦЭЭ ГҮНД АВИРЛАА

Цэцээ Гүний оргилд
Бидний ард байгаа мод бол Ганзоригийн санаачилгаар манай дараагийн төлөвлөгөөнд тусгагдах юм.
Хээрийн хоол амттай гэж үнэн шүү
Бид аньсыг атга атгаар түүж идсэн ш дээ
Нэг байрны 3Манзуширын хийд Цэцээ гүний оргил хоорондох 8 км-ийн зайнд торолгүй, бараг гүйх шахам гарлаа. Аргагүй ээ 3 дахь аялал юм чинь...

Аялалын хамгийн хөнгөн шингэн жаалууд
ХААН банкныхны хийсэн хорхог тасархай амттай байсан, баярлалаа ХААН банкныхаан!