20 жилийн дараа

Хосе-Мартийн нэрэмжит 10 жилийн 52-р сургуулийн 1990 оны төгсөлтийн
20 жилийн ойн баяр хүргэе!

Манай бүлгийн нэр: Сансар
Манай бүлгийн уриа: Бид хамтдаа!
Манай бүлгийн цахим шуудан: 90oniitugsult@gmail.com
Messenger ID: tugsult_90@yahoo.com

Friday, November 26, 2010

Охидууддаа зориулав

ЭРЧҮҮДЭЭ ӨМӨӨРСӨН ШҮЛЭГ М.Билэгсайхан

Эр хүнийг та нар хааяа ч гэсэн хайрла

Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүлээч.

Эр нөхөр чинь эзгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ

Эрдэмт хөвүүд нь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ.

Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ.

Эрчүүдийг та нар хааяа ч гэсэн хайрлаач.

Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүлээч.

Хэл нь тагнайгаа онохгүй тулчиж

Хөл нь дэлхийгээ онохгүй тэмтчиж,

Хааяа нэг халамцуухан ирэхэд нь

Хараалын үг урсгаж халаасыг нь битгий хоослоорой.

Янагийн захиа лав гарахгүй шүү дээ.

Яахав дээ хөөрхий. Шараа тайлах юмыг нь үлдээ.

Дээл өмссөн гоёлтой

Дээрээ малгай өмссөн хийморьтой

Андынхаа дэргэд цовоожиж

Аавын дэргэд томоождог,

Янагийн сэтгэлд нялхарсан эрчүүдийг

Янжинлхамууд минь өршөө.

Уул шиг юм гэж дандаа битгий давар

Үүл шиг нүүгээд явчихдаг юм.

Ус шиг уян гэж дандаа битгий самар

Уур болоод дэгдчихдэг юм

Төгөлдөр их урмыг нь бүүр их хугалчихвал

Төрсөн шигээ уруугаа хараад уначихдаг юм аа.

Хичнээн жил амьд явахыг мэдэж болдоггүй орчлон дээр

Хэзээ хаана жаргана гэж хэрүүлийн алим хуваах вэ.

Хазайсан газар нь тэдэнд чинь бүүвэй ээж нь түшиг болдог юм.

Халтирсан газар нь тэдэнд чинь бүсгүй хайр нь нөмөр болдог юм.

Өөрийг чинь ээж болгосон, хүний дээд юм шүү дээ.

Үрийн чинь эцэг болсон эрийн тэнгэр юм шүү дээ.

Эр хүнийг та нар хааяа ч гэсэн хайрлаарай.

Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүлээрэй.

Олон олон авааль гэргий та нараас

Олон олон аавын хөвгүүдийг өмөөрч бичсэн шүлгийг маань болгоо.

Өөрийн минь биеийг битгий болгоо.

Эр хүнийг та нар хааяа ч гэсэн хайрла

Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүлээч

Эр нөхөр чинь эзгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ

Эрдэмт хөвүүд нь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ.

Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ.

Эрчүүдийг та нар хааяа ч гэсэн хайрлаач.

Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүлээч. Янжинлхамууд минь ээ...


5 comments:

  1. hund shuleg bna aa, erlegt yavahaas omno ene te geed l
    l.... he he

    ReplyDelete
  2. Naiz naraa europt manaihnaas baigaa yu.
    Bayasaa

    ReplyDelete
  3. Manайхан шинэ жилээ бүлээрээ яаж тэмдэглэх вэ?в

    ReplyDelete
  4. Ямар гое шүлэг вэ?.Нэгийг бодлогдуулж хоёрийг ухааруулж байна.Энэ шүлгийг уншуулсан анддаа баярлалаа.

    ReplyDelete