20 жилийн дараа

Хосе-Мартийн нэрэмжит 10 жилийн 52-р сургуулийн 1990 оны төгсөлтийн
20 жилийн ойн баяр хүргэе!

Манай бүлгийн нэр: Сансар
Манай бүлгийн уриа: Бид хамтдаа!
Манай бүлгийн цахим шуудан: 90oniitugsult@gmail.com
Messenger ID: tugsult_90@yahoo.com

Thursday, April 29, 2010

Хөвгүүддээ зориулав

Анхны хайр

Бага нас сургуулийн жилүүдийн дурсамж дахь
Бараа ч үгүй холдон одсон анхны хайр минь
Харих замд хамт алхаагүй дүрсгүйхэн жаал минь
Хаа нэгтээ төөрөлдөж ургасан амьдралын яргуй минь
Инээмсэглэл дунд нь хайлж явсан хүүхэд нас минь
Ичээд өөрөөсөө нууж байсан анхны хайр минь
Төгсөлтийн үдэшлэгт хамт бүжээгүй гэнэхэн гоморхол минь
Төөрч одсон хувь заяаны салаа зам минь
Гэмгүй сайхан хүүхэд насны ариухан хайр минь
Гэнэн багын унаган хайрын эзэн минь
Чи зүрхэнд дүрсгүйхэн төрхөөрөө хадаглагдсаар
Цэцэг зурсан анхны дурсамжийн мөр бүхэнд минь харагдсаар....

2 comments:

  1. Аанхаа, ингээд сайхан сайхан юм оруулаад байгаарай, андууд аа!

    ReplyDelete
  2. Байгалаа4/30/2010 3:42 PM

    сайхан шүлэг байнаа, одоо охидууддаа зориулсан шүлэг оруулахгүй юм уу

    ReplyDelete