20 жилийн дараа

Хосе-Мартийн нэрэмжит 10 жилийн 52-р сургуулийн 1990 оны төгсөлтийн
20 жилийн ойн баяр хүргэе!

Манай бүлгийн нэр: Сансар
Манай бүлгийн уриа: Бид хамтдаа!
Манай бүлгийн цахим шуудан: 90oniitugsult@gmail.com
Messenger ID: tugsult_90@yahoo.com

Tuesday, September 7, 2010

Байгальтай харьцаж байвал тархи болон бие шинэчлэгддэг

Хаяадаа уул модонд гарч гол горхиор зугаалан амрах нь тархи болон биеийн эд эсүүд шинээр сэргэн нөхөн төлжих нь гайхалтай хурдан байдаг гэнэ.Тэр нь зөвхөн цэвэр агаар амьсгалсантай холбоотой бус нүд, чих, хамар гээд таван мэдрэхүй тань элдэв бусын мэдээ мэдээлэл, дуу чимээ хүлээж авч байгаатай холбоотой. Угаасаа хүн гэдэг амьтан маань голын шуугиан, шувуудын жиргээ, салхинд найгах моддын сэрчигнээ зэрэг амьд байгалийн дуу үзэгдэл дунд амьдарч ирсэн болохоороо бидний бие үргэлж түүнийгээ үгүйлж байдаг гэнэ шүү. Тиймээс ч энэ хиймэл орчинд хүрээлэгдэж амьдардаг болсон өнөө үед хаяадаа нэг байгаль дэлхийтэйгээ харьцах нь бидний тархи бие цогцостоо өгч байгаа бэлэг гэсэн үг шүү.
Мөн найз нөхөдтөйгөө уулзан инээлдэн баясахад АЗ ЖАРГАЛЫН гармон серотонинийг ихээр ялгаруулдаг. Тэр нь Anti-Aging буюу хөгшрөлтөөс урьдчилан хамгаалах эрүүл саруул байхын үндэс гэнэ шүү найз нараа.
Японы хөгшрөлтийн эсрэг судлаач доктор профессор
Инагава Тацүо лекцээс...

3 comments: