20 жилийн дараа

Хосе-Мартийн нэрэмжит 10 жилийн 52-р сургуулийн 1990 оны төгсөлтийн
20 жилийн ойн баяр хүргэе!

Манай бүлгийн нэр: Сансар
Манай бүлгийн уриа: Бид хамтдаа!
Манай бүлгийн цахим шуудан: 90oniitugsult@gmail.com
Messenger ID: tugsult_90@yahoo.com

Friday, November 18, 2011

Манай аваргууд!


Сургуулийн 40 жилийн ойд зориулан үе үеийн төгсөгчдийн дунд зохиогдсон гар бөмбөгийн тэмцээнд 1989/90 оны төгсөгчдийн баг түрүүлж алтан медаль, шилжин явах цом авлаа. Хөвгүүдээ, залуусаа та нар үргэлж манлайлж явдагт нийт төгсөгчид нь маш их баярлаж бахархаж байна шүү!

Thursday, November 10, 2011

Сургуулийн 40 жилийн ойн хандив

90 оны төгсөлтийн нийт сурагчид аа,

Сургуулийн маань, бас бидний 40 жилийн ой болох гэж байна шүү. Сургуульдаа энэ ойгоор нь тохиолдуулан хандив өгөхөөр тохиролцсон билээ. Бидний өнгөрсөн жил спорт заалны засварт цуглуулсан хандиваас 617,890 төг үлдсэн байгаа бөгөөд үүн дээрээ нийт төгсөлтөөрөө хүн тус бүр 40,000 төгрөг буюу түүнээс дээш сэтгэлээрээ нэмж хандивлацгаая. Хандивыг спорт заалны засварын хандивын хуучин дансанд буюу:
Хүлээн авагчийн нэр: Ц. Ганзориг
Хүлээн авагчийн банк: ХААН банк
Хүлээн авагчийн дансны дугаар: 5040040267
Мөнгөн дүн: 40,000 (+)
Гүйлгээний утга: анги, овог нэр, холбоо барих утасны дугаар
тус тус оруулан шилжүүлнэ үү.

Дараах хаягаар орж дансны мэдээллийг харах боломжтой: http://www.khanbank.com хаягаар ороод Интернет банк хэсэг дээрх хэрэглэгчийн нэр: 5040040267, нэвтрэх нууц үг: .... оруулж дансны дэлгэрэнгүй мэдээллийг харж болно.
(Нэвтрэх мэдээллийг дахин дахин буруу оруулснаас болж түгжигдсэн тул удахгүй шинэ нууц үгийг өгөх болноо)

Tuesday, November 1, 2011

40 жилийн ойд зориулсан арга хэмжээ

Эрхэм хүндэт 90 оны нийт төгсөгчидөө
Д.Оюун багштай 10А
Цээпил багштай 10Б
Ганбат багштай 10В ангийнхан төрөлх сургуулийнхаа түүхт 40 жилийн ойн хүрээнд 2011 оны 11 сарын 05 ны өдрийн 16 цагт анги хамт олноороо сургууль дээрээ хүрэлцэн ирэхийг уръя.
Бид хамтдаа дурсгалын зургаа авахуулж тэр зураг маань 40 жилийн ойг тохиолдуулан гаргаж байгаа номонд тавигдах юм байна.Тиймээс та бүхэн энэ арга хэмжээнд идэвхитэй оролцоорой.
Та бүхнийг хүндэтгэсэн багш Д.Оюун

Monday, October 24, 2011

11 сарын 5-6 нд сургууль дээрээ

Андууд аа,

Сургуулийн маань 40 жилийн ойн арга хэмжээ спортын тэмцээнүүдээр эхлэх гэж байна. Та нар энд дарж ТВ-р явагдсан зарыг үзэж, цааш нь дамжуулж дуулгана уу.

Friday, October 7, 2011

Сургуулийн 40 жил


Эрхэм андууд аа! Сургуулийн маань 40 жил болох гэж байна. 40 жилд төгсөлтөөрөө хэрхэн оролцох талаар санаа бодлоо солилцох хэрэгтэй байна. Энэ сарын 15-ны бямба гаригт ангийн төлөөллүүд уулзаж ярилцая! Сэтгэгдэл дээр санаа бодлоо үлдээгээрэй!

Tuesday, September 6, 2011

Сонядаа баяр хүргэе ээ!!!

Манай Сонинзаяа хийсэн бүтээсэн, бахархах зүйлтэй мундаг бүсгүй шүү! Саяхан ашиглалтад орсон MAXMALL түүний хариуцаж ашиглалтад оруулсан олон барилгын нэг нь юм. Сонинзаяа маань Монголын шилдэг инженер болжээ. Сонядаа баяр хүргэе, чи мундаг шүү!!!

Friday, September 2, 2011

Bon Voyage party with Tsatsralaa


Цацралаатайгаа уулзсаны бас үдэлтийн парти хийв. Журмын нөхөд өөр зургууд явуулахаар зураг нэмнээ.



Friday, June 10, 2011

Габриель Гарсия Маркесийн бүтээл анх удаа эх хэлнээсээ

Колумбын бичгийн их хүн, Нобелийн уран зохиолын шагналт Габриель Гарсия Маркесийн 2004 онд бичсэн “Гунигт янхнуудаа дурсахуй” роман анх удаагаа монгол хэл дээр хэвлэгдлээ.

Дэлхийн зохиолыг эх хэл дээрээ орчуулж монголчууддаа хүргэсэн хүн нь хэн гээч? 10в-гийн Нямдорж шүү. Нямка найздаа баярлалаа, бид чамаар маш их бахархаж байна!

Бидний уншиж амжаагүй байгаа олон зохиолуудыг орчуулаарай, keep going!

Ярилцлагыг: http://kopnyamka.blogspot.com/2011/06/blog-post_6819.html уншаарай.

Friday, April 29, 2011

Батхүү, Баясаа болон бусад хообитонгуудад зориулав...

Aсуулт

10в-ийн Отгонбаяр ийнхүү асууруун:

"manai tugsultuus Dani ulsiin niislel Copenhagen-d surch eshul ajillaj bgaa hun baina uu?"

Андуудаа, биднээс хэн нэг нь энэ улсад байвал найздаа хариулаарай. Баярлалаа

Wednesday, April 20, 2011

ХАВРЫН ЗУГААЛГА

Найзууд аа,

20 жилийн ойн баярын арга хэмжээний хандивын дансанд хэдэн цаас үлдсэн байгаа. Нэг хоног салхинд гараад сэтгэлээ сэргээчихээд ирэх хүсэлтэй олон хүмүүс байгаа болохоор энэ зарыг тавьж байна. Ирэх 5 дугаар сарын 14-15нд байвал ямар байна?

Саналаа бичицгээгээрэй.

Friday, April 15, 2011

Цоогийдоо баяр хүргэе!

10А Цоогий маань саяхан хөөрхөн бяцхан охинтой болжээ. Найздаа, гэр бүлд нь, жаахан охинд нь сайн сайхныг хүсээд хөөрхөн бяцхан охин нь эрүүл энх өсөж торнин, аз жаргалтай, ухаалаг сайн хүн болоорой гэж чин сэтгэлээсээ ерөөе!

Энэ Энхбаатар хажууд нь шавар болоод наалдаад авахуулсан зураг л байна. Энэ бичилтэд орсноороо чи бас удахгүй дахин шинэ бэби-тэй болох нь дээ, урьдчилаад баяр хүргэчихье хэ хэ.

Найзуудаа, шинэ хүүхдүүдээ бидэнд "бүртгүүлж" блог дээрээ зарлуулж баяр хөөрөө хуваалцаж бай л даа.

Monday, April 11, 2011

90 oныхон "ХҮҮТЭЙ БОЛЛОО"


Хүү төрлөө

Хүй энэ орчлонд хүн мэндэллээ
Хөх мөнх тэнгэрт нар гийлээ
Хүслэн болсон үр минь ирлээ

Аав Ээж боллоо

Аав минь надад баяр хүргэлээ
Аавын хүү аав боллоо
Алтан ургын хэлхээнд мөчир нэмлээ

Гэрт минь гэрэл цацарлаа

Гэргий минь ээж боллоо
Гүнгэрваанд минь Бүжинлхал мишээнэ
Голомтонд минь шүншигтэй бурхан заларлаа

Айдаа бид аав ээж боллоо.


Баясгалан Гэрэлням 2 тоо баяр хүргэе.

Monday, March 14, 2011

Ну погоди Цацралаа!



Та 3 сайхан харагдаж байна аа!
First of all, 4 сарын 1-ний цочоог эрт гаргаж өгсөнд баярлалаа! Second, чамайг өршөөхгүй дээ, одоо чи ирэхээрээ биднийг өөрийн биеэр, гэгээн дүрээ харуулж байгаад урьсан цагт итгэж уулзанаа. Ну погоди, Цацралаа! kkkk

Wednesday, March 9, 2011

Мэдээлэл

За эрхэм найзууд минь,

Эрдэнэс Тавантолгой ХК-ий 15 тэрбум хувьцаа гаргасны 10 хувь буюу 1,5 тэрбум хувьцааг Монгол улсын иргэд бидэнд өмчлүүлэх гээд байгаа бөгөөд нэг хүнд 550 хувьцаа ногдох төлөвтэй юм байна.Хувьцаа эзэмшихийн тулд бид эхлээд иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байх бөгөөд Үнэт Цаасны Төлбөр Тооцоо Төвлөрсөн Хадгаламжийн Төвд хувийн данстай байх хэрэгтэй гэнэ. Энэ дансаа шинээр нээлгэхдээ Санхүүгийн Зохицуулах Хорооноос Брокер Дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй компаниудаар дамжуулан нээлгэх учиртай гэдгийг хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз дээ? Хэрвээ данс шинээр нээлгэхээр сэтгэл шулуудсан бол иргэний үнэмлэхүүдээ, хүүхдүүдийнхээ төрсний гэрчилгээг аваад дээрх зөвшөөрөлтэй 47 брокерийн пүүсийн аль нэг дээр очиход л болох юм байна. Энхбаатар маань энэ талаар та бүхэнд 88000055 утсаар, эсвэл mng_only@yahoo.com, o.enkhbaatar@gmail.com хаягуудаар, тэр байтугай Баянгол ЗБ-ын баруун урд 220 мянгатын 23-р байрны 76 тоотод хүлээн авч дэлгэрэнгүй зөвлөгөө өгөхөөр барахгүй, өөрийн үнэт цагаа харамгүй зориулж данс нээлгэхэд чинь туслаж чадна гэнэ шүү.

Happy Birthday!

10А-гийн Баяраа, Батхүү нартаа
Төрсөн өдрийн мэнд хүргэе!

Monday, March 7, 2011

Уруулаа буд бүсгүй минь

Уруулаа буд бүсгүй минь
Унж дорой бүү яв
Нас бол цаасан дээр бичдэг тоо юм
Намбархаж бүү сүйд бол.
Хүссэнээрээ амьдар бүсгүй минь
Хүлээж цөхөрсөн бол хая
Гоо сайхан яв бүсгүй минь
Гологдож биш шилж амьдар.
Гадсан өсгийтэй ганган шаахай
Гархи, гоёл бүгдээ зүү
Сайхан үнэр биедээ шингээж
Салхи татуулан инээмсэглэж яв.
Салалт хагацлын дуу бүү аяла бүсгүй минь
Сарны гоо гүнж мэт инээмсэглэж амьдар ...

ХАЙРТ ОХИДУУДДАА БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!

Сэтгэлд нь сүү өөрөө асгарч байдаг
Харцанд нь хорвоо өөрөө уярч байдаг
Алганд нь цэцэг өөрөө дэлгэрч байдаг
Инээмсэглэлд нь орчлон өөрөө баясаж байдаг
Бүсгүйчүүддээ,
Цаг наашилж салхи инээсэн
Цас ханзарч яргуй нүдэлсэн
Ялдамхан хаврын баяр
Олон улсын Эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе!

Wednesday, February 23, 2011

MONGOL HIKING CLUB

Эрүүл мэнд, эрүүл аж төрөх ёсыг дэмжих, уул ус байгаль орчинтойгоо зөв харьцах, эко-аялал, идэвхтэй амралтыг сурталчлах сайн дурын клуб.

http://www.mongolhiking.org/ naizuudaa orj uzeerei.

Wednesday, February 2, 2011

ЯВГАН АЯЛАЛ БОГД УУЛ




Явган алхах дуртай хэн бүхнийг манай аялагчидийн багт нэгдэн хамтдаа алхахыг уриалж байна.Уулын жимээр аялагчидын байнга алхдаг замаар алгуурхан дээш алхсаар 2 цаг орчим болоод уулын орой дээр гардаг.Тэнд аялагч нар байнга очдог болохоор галын дөлд дулаацан ундаалахад зориулан зассан газар амарч байгаад уулнаас бууцгаадаг.Энэ аялал бүтэнсайн болгонд тогтмол шүү.За найзуудаа бидэнтэй нэгдэн алхаж байгаарай.

САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ

Ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч
Уудам хєх тэнгэрээсээ уужрал ухаарлын ухаанаа сэлбэж
Учран золгох хvн бvртээ сэтгэлийн сайхан vгийг бэлэглэж
Урсан ирж буй шинэ жилдээ учрал ерөөл дүүрэн
Урт настай, удаан жаргалтай байх болтугай.
Сайхан шинэлээрэй.

Wednesday, January 26, 2011

Monday, January 10, 2011

Амарзаяатайгаа уулзлаа


Найз Амарзаяадаа ангийн нөхөд нь эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөж байна. Бидэнтэйгээ үргэлж холбоотой байгаарай.
Амарзаяагийн имайл хаяг amarzaya_bataa@yahoo.com, утас 99719706

Баяр хүргэе!

10А-гийн Оюунцэцэг болон түүний нөхөр Дашдэмбэрэл нарт Монголын Залуучуудын Холбооны "Хөдөлмөрийн алдар" алтан медаль авсанд баяр хүргэе! Дэлгэрэнгүй мэдээлэл сонирхвол энд дарж үзээрэй.