За эрхэм найзууд минь,
Эрдэнэс Тавантолгой ХК-ий 15 тэрбум хувьцаа гаргасны 10 хувь буюу 1,5 тэрбум хувьцааг Монгол улсын иргэд бидэнд өмчлүүлэх гээд байгаа бөгөөд нэг хүнд 550 хувьцаа ногдох төлөвтэй юм байна.Хувьцаа эзэмшихийн тулд бид эхлээд иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байх бөгөөд Үнэт Цаасны Төлбөр Тооцоо Төвлөрсөн Хадгаламжийн Төвд хувийн данстай байх хэрэгтэй гэнэ. Энэ дансаа шинээр нээлгэхдээ Санхүүгийн Зохицуулах Хорооноос Брокер Дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй компаниудаар дамжуулан нээлгэх учиртай гэдгийг хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз дээ? Хэрвээ данс шинээр нээлгэхээр сэтгэл шулуудсан бол иргэний үнэмлэхүүдээ, хүүхдүүдийнхээ төрсний гэрчилгээг аваад дээрх зөвшөөрөлтэй 47 брокерийн пүүсийн аль нэг дээр очиход л болох юм байна. Энхбаатар маань энэ талаар та бүхэнд 88000055 утсаар, эсвэл mng_only@yahoo.com, o.enkhbaatar@gmail.com хаягуудаар, тэр байтугай Баянгол ЗБ-ын баруун урд 220 мянгатын 23-р байрны 76 тоотод хүлээн авч дэлгэрэнгүй зөвлөгөө өгөхөөр барахгүй, өөрийн үнэт цагаа харамгүй зориулж данс нээлгэхэд чинь туслаж чадна гэнэ шүү.
José Martí Secondary School No. 52 (Хосе Мартийн нэрэмжит 52-р сургууль)
ReplyDeleteФэйсбук сүлжээнд дээр нэрээр сургуулийн бүлэг нээгдсэн. Та бүхэн нэгдэн орох боломжтой.