20 жилийн дараа

Хосе-Мартийн нэрэмжит 10 жилийн 52-р сургуулийн 1990 оны төгсөлтийн
20 жилийн ойн баяр хүргэе!

Манай бүлгийн нэр: Сансар
Манай бүлгийн уриа: Бид хамтдаа!
Манай бүлгийн цахим шуудан: 90oniitugsult@gmail.com
Messenger ID: tugsult_90@yahoo.com

Monday, March 14, 2011

Ну погоди Цацралаа!



Та 3 сайхан харагдаж байна аа!
First of all, 4 сарын 1-ний цочоог эрт гаргаж өгсөнд баярлалаа! Second, чамайг өршөөхгүй дээ, одоо чи ирэхээрээ биднийг өөрийн биеэр, гэгээн дүрээ харуулж байгаад урьсан цагт итгэж уулзанаа. Ну погоди, Цацралаа! kkkk

Wednesday, March 9, 2011

Мэдээлэл

За эрхэм найзууд минь,

Эрдэнэс Тавантолгой ХК-ий 15 тэрбум хувьцаа гаргасны 10 хувь буюу 1,5 тэрбум хувьцааг Монгол улсын иргэд бидэнд өмчлүүлэх гээд байгаа бөгөөд нэг хүнд 550 хувьцаа ногдох төлөвтэй юм байна.Хувьцаа эзэмшихийн тулд бид эхлээд иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байх бөгөөд Үнэт Цаасны Төлбөр Тооцоо Төвлөрсөн Хадгаламжийн Төвд хувийн данстай байх хэрэгтэй гэнэ. Энэ дансаа шинээр нээлгэхдээ Санхүүгийн Зохицуулах Хорооноос Брокер Дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй компаниудаар дамжуулан нээлгэх учиртай гэдгийг хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз дээ? Хэрвээ данс шинээр нээлгэхээр сэтгэл шулуудсан бол иргэний үнэмлэхүүдээ, хүүхдүүдийнхээ төрсний гэрчилгээг аваад дээрх зөвшөөрөлтэй 47 брокерийн пүүсийн аль нэг дээр очиход л болох юм байна. Энхбаатар маань энэ талаар та бүхэнд 88000055 утсаар, эсвэл mng_only@yahoo.com, o.enkhbaatar@gmail.com хаягуудаар, тэр байтугай Баянгол ЗБ-ын баруун урд 220 мянгатын 23-р байрны 76 тоотод хүлээн авч дэлгэрэнгүй зөвлөгөө өгөхөөр барахгүй, өөрийн үнэт цагаа харамгүй зориулж данс нээлгэхэд чинь туслаж чадна гэнэ шүү.

Happy Birthday!

10А-гийн Баяраа, Батхүү нартаа
Төрсөн өдрийн мэнд хүргэе!

Monday, March 7, 2011

Уруулаа буд бүсгүй минь

Уруулаа буд бүсгүй минь
Унж дорой бүү яв
Нас бол цаасан дээр бичдэг тоо юм
Намбархаж бүү сүйд бол.
Хүссэнээрээ амьдар бүсгүй минь
Хүлээж цөхөрсөн бол хая
Гоо сайхан яв бүсгүй минь
Гологдож биш шилж амьдар.
Гадсан өсгийтэй ганган шаахай
Гархи, гоёл бүгдээ зүү
Сайхан үнэр биедээ шингээж
Салхи татуулан инээмсэглэж яв.
Салалт хагацлын дуу бүү аяла бүсгүй минь
Сарны гоо гүнж мэт инээмсэглэж амьдар ...

ХАЙРТ ОХИДУУДДАА БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!

Сэтгэлд нь сүү өөрөө асгарч байдаг
Харцанд нь хорвоо өөрөө уярч байдаг
Алганд нь цэцэг өөрөө дэлгэрч байдаг
Инээмсэглэлд нь орчлон өөрөө баясаж байдаг
Бүсгүйчүүддээ,
Цаг наашилж салхи инээсэн
Цас ханзарч яргуй нүдэлсэн
Ялдамхан хаврын баяр
Олон улсын Эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе!