Арван долоон нас минь
Мөнгөн хонхны жингэнээтэй хаврын цэнхэр өдрүүдэд
Мөрөөдөл хүсэлдээ умбан сэтгэлийн жаргал эдэлнэ
Ээлжит цагийн хурд эргэн эргэхдээ надад
Энэ л хорвоогийн хамгийн хамгийн сайхныг авчирч өгнө
Хайрын сэтгэлдээ чамайг мөрөөдөн гиюрэхийн жаргал
Хайраа чамаас нууж хаахын хэцүүхэн зовлон
Хойноос чинь санаа алдахын жаргал
Харин эргээд харахад чинь ичнэ гэдэг зовлон
Ай тэнгэрт нисэх бяцхан болжмор шиг
Арван найм ч биш арван долоон нас минь дээ
Анхны хайр гэхэд ч ихэдмээр шохоорхол гэхэд ч багадмаар
Аль альных нь тоонд оромгүй арван долоон нас минь дээ
Арай л төлөвшиж томоожоогүй унаган сэтгэл
Амьдралыг өөдрөг харах тунгалагхан харц
Арван найм ч биш арван долоон нас минь минь дээ
ёооё, уяраад ажлын цагаар уйлах гэж байна шд...
ReplyDeleteyag l nadad zoriuulsan yum shig shuleg......
ReplyDelete