Үерхэл минь чи хаана үлдээ вэ?
Тоодгорхон формтой сурагч насны минь
Томоогүй үеийг минь сэтгэлд зурах
Цэвэр ариун энхрийхэн
Цэцэг шиг үерхэл минь чи хаана үлдээ вэ?
Дэлхийг багтаасан ширээний
Дээр нь дэлгэсэн дэвтэрт үү?
Дүрсгүйтэж байгаад асгасан
Дусалхан хөх бэхэнд үү?
Аашилавч зүрхэндээ хайрладаг
Ачит багшийн минь сэтгэлд үү?
Айлгавч үгэнд нь уярдаг
Аальхан охидын аашинд нь уу?
Тоодгорхон формтой сурагч насны минь
Томоогүй үеийг минь сэтгэлд зурах
Цэвэр ариун энхрийхэн
Цэцэг шиг үерхэл минь чи хаана үлдээ вэ?
Нэг ширээний хоерын
Нууцхан аминчхан ярианд уу?
Ногооны талбайд шуугилдсан
Намрын тэр өдрүүдэд үү?
Анд нөхөдөө хүндэлдэг
Ангийн хөвгүүдийн сэтгэлд үү?
Төгсөхөд энгэрийг минь чимсэн
Баяхан хонны жингнээнд үү?
Тэмүүлж догдлохдоо унагасан
Баярын сувдан хэлхээнд үү?
Тоодгорхон формтой сурагч насны минь
Томоогүй үеийг сэтгэлд зурах
Цэвэр ариун энхрийхэн
Цэцэг шиг үерхэл минь чи хаана үлдээ вэ?
Эгшин бүртэй минь хамт
Зургийн минь цомогт багтсан шигээ
Зүрхний минь гүнд үлдээ юү?
1989 оны 10 сарын 25-нд Мэдээлэл зүйн хичээл, Ганбат багш, 10ц10м29с
No comments:
Post a Comment