Тандаа бид хайртай шүү
Цагаан сэтгэл агуулж хүүхэд настай цуг нялхарсан
Цагийн эргэлтэд дарагдаж мөнх бусыг сануулсан
Цэврүү шиг гэнэн ухааныг эрдмээр тэжээж тэтгэсэн
Цэнэг минь болсон эрхэм багшдаа хэдэн мөрийг зориулж ач буяныг тань санагалзья
Энэ биеийг ээж аав минь заяасан авч
Эрдэм зааж хүн болгосон нь таны хичээл
Эрхшээж өнөөдөр бид жигүүр дэлгэсэн нь
Эрт сурснаа хойчдоо өвлүүлсэн таны минь зүтгэл шүү
Өөрийнхөө үр хүүхдэд хичнээхэн зав гаргаа бол доо
Өрөөлийнхөд харин та "чихээ огтлуулан" үнэнч зүтгэсээн
Алдрыг горьдож ач сануулах гэж ажиллаагүйн тань төлөө
Арван хэдэн жилийн ардаас бид нэхэн санагалзав
Багшаа бидэндээ ирээрэй

Saihan shuleg bna..Bagshaa tanidaa eruul enhiig yunaas ch iluu husyee..
ReplyDeleteБагш минь ээ, амжаад гүйгээд ирээрэй!
ReplyDelete